Гризманн: Дембелетэй хамт PES болон Football Manager ханатлаа тоглоно оо

Антуан Гризманн дуулиантайгаар “Атлетико Мадрид”-аас одож, “Барселона”-д 120 еврогоор ирээд байгаа билээ. Гризманнаас шинэ багийнхан нь хэрхэн хүлээн авсан талаар асуухад ийн хариулжээ.

  • “Барселона”-гийн тоглогчид өөртэй чинь хамт хувцас солих өрөөндөө суухыг хүсэхгүй байгаа тухай яриа зунжин л гарлаа. Шинэ багтаа очиход хэрхэн хүлээж авав?
  • Үгүй ээ, тийм юм огт байхгүй. Намайг их элгэмсүү дотноор хүлээн авсан. Ямар нэгэн асуудал гарвал зохицуулчихдаг тусдаа хүн ч тэнд байдаг. Би эхлээд Альбатай хамт орой зоог барьсан. Тэгээд аажимдаа багийнхантайгаа харилцаж, найзууд болсон.
  • “Ванда Метрополитано”-д яаж буцаж очно доо гэсэн айдас төрж байна уу?
  • Үгүй. Дургүйцэж шүгэлдэхийг нь би мэдэж байна. Хөлбөмбөгийн нэг хэсэг шүү дээ, энэ чинь. Тэндэхийн фанатууд намайг хайрлаж, дэмжиж байлаа. Харин явчихаар сэтгэл нь шархалж, дургүйцэцгээсэн. “Реал Сосьедад”-аас явахад ч мөн ийм явдал гарсан. Амаргүй байсан шүү. Надад хэрхэн хандахаас үл шалтгаалан би тэднийг хайрлаж, хүндэлсэн хэвээр байх болно. Учир нь миний төлөө ихийг хийсэн шүү дээ.

  • Японд бэлтгэл тоглолт хийх үеэрээ хэнтэй хамт нэг өрөөнд байхаар болсон бэ?
  • Сайн мэдэхгүй байна. Хүн бүр тусдаа өрөөнд ч байж магадгүй. Гэхдээ нэг зүйлийг л сайн мэдэж байгаа нь Дембелетэй PES болон Football Manager ханатлаа тоглоно доо. Гэхдээ би өрөөндөө ганцаараа тоглох илүү дуртай л даа.

news1.mn  Р.Гэгээ

SHARE