Францын иргэн Монголоос алт гаргах гэж байгаад баригджээ

Буянт-Ухаа дахь гаалийн байцаагч нар хилээр их хэмжээний алт гаргахыг завдсан үйлдлийг таслан зогсоожээ. Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр Франц улсын иргэн Т.М Улаанбаатар-Бээжингийн чиглэлт онгоцоор зорчин явах гэж байх үедээ 999,9 сорцтой 8 ширхэг алтыг хууль бусаар биедээ авч явжээ.

Тэрээр алтыг гар тээш болон зөөврийн компютерийн цүнхэндээ тарааж хийн гаальд мэдүүлэлгүй улсын хилээр нэвтрэх гэж байжээ. Хэргийг цагдаагийн байгууллаг шалгаж эхлээд байна.

Эх сурвалж: news1.mn 

SHARE