Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах төв байгуулна

 

ЗТХЯ, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол авто ресаикл парк” компани ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Хамтын ажиллагааны дүнд “Монгол авто ресаикл парк” компани манай улсад ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төв барих аж.

Барилгын ажлыг Улаанбаатар хотын Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад ирэх есдүгээр сараас эхлүүлэн 2020 оны эхний улиралд багтаан дуусгах төлөвлөгөөтэй гэнэ.

Тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төв нь жилд ашиглалтаас хасагдсан 5000 тээврийн хэрэгслийг цуглуулж, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагааг явуулна. Тус төв ашиглалтад орсноор 50 орчим ажлын байр бий болох аж.

2018 оны байдлаар манай улсад нэг сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 30 хувь нь 20 ба түүнээс дээш жилийн насжилттай байгаа юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE