Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээлээ

Олон улсын “Фитч” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр, богино хугацааны зээлжих зэрэглэлийг мөн “В” хэвээр үлдээлээ. Монгол Улсын төсвийн ашиг 2018 онд ДНБ-ийн 2.6 хувьд хүрч, баталсан төсөв “Фитч” агентлагийн төсөөлсөн дүнгээс давсан байна. Орлогыг нэмэх шинэ зүйл хийж, хэрэгжүүлээгүй хэдий ч 2019 оны тавдугаар сарын төслийн гүйцэтгэлийн мэдээгээр орлого болон зардал тогтвортой өсчээ.  “Фитч”  агентлагаас “Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтворжиж, төсвийн болон засаглалын үзүүлэлтүүд сайжирч байна. Энэ нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд эерэгээр нөлөөлөв” гэсэн байна. Гэвч Монгол Улс эдийн засгийн хязгаарлагдмал суурьтай хэвээр, гадаад нөөцийн хамгаалалт (buffer) хангалтгүй, улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засгийн бодлогыг огцом өөрчлөх нөхцөл байдлыг үүсгэх эрсдэлтэй зэрэг үндэслэлээр зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээжээ.

Төсвийн гүйцэтгэл сайжирч, эдийн засгийн сэргэлт үргэлжилснээр Засгийн газрын нийт өр (GGGD) огцом буурч буй юм. “Фитч”агентлагийн суурь төсөөллөөр 2019 оны эцэст Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцаа 60 хувьд хүрч, 2020 оноос эхлэн алгуур буурах хандлагатай байгаа аж. Гэвч төсвийн алдагдал өндөр байх магадлалтай учраас Монгол Улсын Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцаа “B” зээлжих зэрэглэл бүхий улс орнуудын медиан (49 хувь)-аас их байх таамагтай байна хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: news1.mn 

SHARE