Спортын амжилтын төлөө Симона Халеп хөхөө жижигрүүлжээ

Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн теннисний ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг Уимблдоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Румыний 27 настай Симона Халеп түрүүлсэн. Халеп бол спортын амжилтын төлөө өөрийн бие организмаа зольж зүтгэсэн тамирчдын нэг жишээ болсон хүн юм.

2009 онд тэрбээр хөхөө жижигрүүлэх хагалгаа хийлгэсэн байдаг. 6 размерын том хөх нь 8-10 кг жин дарж, талбай дээр гүйж, огцом хөдлөхөд нь саад болоод байсан тул хагалгаа хийлгэсэн юм.

“Теннисний төлөө л би алхам хийсэн. Хагалгаа хийлгэсний дараагаар бие хөнгөрч, илүү хурдтай болсноо мэдэрсэн” хэмээн тэрбээр өгүүлсэн удаатай.

Харин саяхан Уимблдоны финалд алдарт Серена Уильямсыг хожиж түрүүлснийхээ дараагаа румын бүсгүй ийн өгүүлжээ.

“Миний эсрэг Серена гарсан болохоор үнэндээ алдах юм байсангүй. Хожвол гайхамшиг, хожигдвол хамгийн алдартай тамирчинд хожигдоход гайхах юу байхав л гэж бодож гарсан. Тийм болохоор тоглолтын дүнд огт санаа зоволгүй, чөлөөтэй тоглосон” хэмээн тэрбээр ярьжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE