Нэрээ Тоттенхэм болгож өөрчлөх гэсэн фанатад татгалзсан хариулт өгчээ

Шведийн иргэн 39 настай Дэвид Линд нэрээ өөрчилж, өөрийгөө Тоттенхэм хэмээн нэрлэх хүсэлтээ албан ёсоор гаргажээ. Гэвч түүнд хайртай багийнхаа нэрийг авахыг хориглосон гэнэ.

“Үнэхээр гунигтай санагдаж байна. Уг нь Шведэд хүн бүр хүссэн нэрээ авч болмоор л юм шиг бодогдсон юм. Гэтэл өөрийгөө Тоттенхэм гэж албан ёсоор нэрлэхийг маань хориглолоо. Шведэд хачин жигтэй нэртэй хүмүүс зөндөө л байдаг шүү дээ. Би лав Төмс гэдэг нэртэй хүнийг хүртэл мэднэ. Гэтэл Тоттенхэм болохоор болдоггүй…

Магадгүй нэр солих асуудлыг хариуцсан хүн нь “Арсенал”-ын фанат байж таарсан юм болов уу” хэмээн Линд өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE