Энтони Дэвис: Хувь заяагаа гартаа атгая гэж бодсон юм…

“Лос-Анжелес Лейкерс” Энтони Дэвисийг шинэ тоглогчоороо албан ёсоор танилцуулсан. Тэрбээр өнгөрсөн улирлын дундуур клубынхээ удирдлагаас солилцоогоор өөр багт очихыг хүссэн тухайгаа ийн ярьжээ.

“Хувь заяагаа өөрөө гартаа атгая л гэж би бодсон юм. Урьд нь ингэдэг байлаа л даа. “Бид одоо ингэх ёстой, тэгэх ёстой. Чи ингэх ёстой” гэнэ. Тэгэхээр нь би залуу хүн болохоор “За” л гэнэ. Тэр хүмүүс миний төлөө л ажиллаж буй юм шиг санагддаг байсан болохоор тэдний хүссэнээр л болдог байлаа.

Харин жаахан туршлага суугаад, орчноо мэдрээд, хэрсүүжээд ирэхдээ би бодох болсон. “Би ингэмээргүй байна, тэгмээр байна. Өөрийнхөөрөө шийдмээр байна. Арай өөр баймаар байна” гэж бодох болсон” хэмээн Дэвис өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE