Б.Хурц нарын тагнуулын албан хаагчдыг шүүх хурал товлогдлоо

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, гэм буруугийн шүүх хурлын товыг зарлалаа. Шүүх хурал энэ сарын 23-ны 10:00 цагт болохоор товлогджээ.

ЦЕГ-ын Тусгай субьектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нартай хамт УЕП-ын орлогч прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Т.Пүрэвсүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан /тэд эрүүдэн шүүлт явагдсан гэх өдөр ээлжинд гарч байсан/ нарын есөн хүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлээд байгаа юм.  Тэднийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 253.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE