Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг ЦЕГ-ын Тусгай субьектыг шалгах хэлтэсээс шалгаж дуусаад прокурорын хяналтан дор шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Тодруулбал, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нартай хамт УЕП-ын орлогч прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Т.Пүрэвсүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан /тэд эрүүдэн шүүлт явагдсан гэх өдөр ээлжинд гарч байсан/ нарын есөн хүн уг хэрэгт холбогдоод буй. Тэгвэл Б.Хурц нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлээд байна.

Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргана. Эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсэхийг хэлэлцэж буй юм. Хэлэлцүүлэг яг одоо үргэлжилж байна. Дашрамд дурдахад Б.Хурц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 253.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлээд байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE