Дэлхийн хамгийн баян эр эхнэртээ 38 тэрбум ам.доллар өгч, гэр бүлээ цуцлуулжээ

Amazon-ийг үүсгэн байгуулагч, дэлхийн толгой баян Жефф Безос долоодугаар сарын 5-нд гэр бүлээ албан ёсоор цуцлууллаа. Үүний тулд тэрбээр Amazon компанийнхнаа хувьцааны 4 хувийг эхнэртээ өгсөн нь 38.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дүйцэх ажээ.

Ийнхүү Безосоос салснаар Маккензи дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын гуравдугаарт шууд бичигдэх боллоо. Харин Безосын хувьд чамгүй хөрөнгөө эхнэртээ өгсөн ч дэлхийн толгой баян чигээрээ үлдэж буй юм байна.

Харин тэднийг 25 жил хамтдаа амьдарсны дараагаар салах болсон шалтгааныг телевизийн хөтлөгч Лорен Санчестай холбон тайлбарлах нь элбэг байна.

Жефф Безос телевизийн хөтлөгч Лорен Санчестай хэд хэдэн удаа олон нийтийн үйл ажиллагаанд хамтдаа очсон удаатай юм. Тэгээд ч Лорен саявтархан мөн гэр бүлээ цуцлуулах өргөдлөө шүүхэд өгчээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE