Бразилын шигшээ финалд л гоол алдаж, Америкийн цомд 9 дэхээ түрүүллээ

Америкийн цомын тэмцээний финалд Бразилын шигшээ баг Перуг 3:1-ээр хожсноор түүхэндээ ес дэх удаагаа тус тэмцээний аваргаар тодорлоо. Тэд сүүлийн 12 жилийн хугацаанд тивдээ аваргын цом өргөөгүй байсан юм.

Харин Америкийн цомын тэмцээнийг эх орондоо тав дахиа зохион байгуулахдаа тав дахь удаагаа түрүүлж буй нь энэ юм.

Мөн Бразилын шигшээ энэ тэмцээнд зургаан тоглолт хийхдээ зөвхөн финалд Паоло Геррерогийн цохисон пенальтийг алдснаас бусдаар гоол алдсангүй.

Тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг Бразилын ахлагч, хамгаалагч Дани Алвеш хүртсэн бол Перугийн Паоло Герреро, Бразилын Эвертон нар тус бүр гурван гоолтойгоор шилдэг мэргэн буучаар тодорлоо.

Шилдэг хаалгачийн шагналыг Бразилын Алиссон, Финалын шилдэг тоглогчийн шагналыг Бразилын Эвертон нар хүртжээ.

Бразил – Перу 3:1

Гоол: Эвертон 15, Герреро 44-пен, Габриэл Жезус 45, Ришарлисон 90-пен

Бразил: Алиссон, Дани Алвеш, Маркиньос, Тиаго Силва, Алекс Сандро, Артур, Каземиро, Габриэл Жезус, Коутиньо (Эдер Милитао, 77), Эвертон (Аллан, 90), Фирмино (Ришарлисон, 75).

Перу: Гальесе, Адвинкула, Самбрано, Абрам, Трауко, Тапиа (Гонсалес, 82), Йотун (Руидиас, 78), Флорес, Куэва, Каррильо (Поло, 86), Герреро.

Шар хуудас: Габриэл Жезус (30), Тапия (49), Тиаго Силва (53), Самбрано (68), Адвинкула (84), Ришарлисон (90).

Улаан хуудас: Габриэл Жезус (70).

News1.mn Р.Гэгээ

SHARE