Шүүгч Б.Цолмонбаатар, Э.Халиунбаяр нарыг цагдан хорилоо

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдоод буй шүүгчдээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нарыг цагдан хорьжээ. Тэднийг цагдан хорих саналыг прокуророос Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлсэн юм байна. Шүүхээс прокурорын саналыг хүлээж авснаар хоёр шүүгчийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.

Одоогоор тэднийг хэд хоногоор хорих шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE