Өөрийгөө нөхрийнхөө гарт амь үрэгдсэн тухай зурвас илгээсэн эмэгтэй шоронд хоригджээ

АНУ-ын Юта мужийн Сол-Лейк-Ситигийн оршин суугч нөхрийнхөө гарт амь үрэгдсэн тухай зурвасыг нэгэн эмэгтэй рүү илгээснийхээ төлөө баривчлагдан хоригджээ.

Өнгөрсөн зургаадугаар сарын 25-ны шөнө Цагдаагийн газрын утсаар нэгэн эмэгтэй хүн амины хэргийн тухай мэдээлсэн байна. Эмэгтэйн танил Шон Дадли гэгч эр 44 настай эхнэр Ребекка Нильсоныг хөнөөсөн гэж мэдэгджээ. Шон Дадли энэ тухайгаа тухайн эмэгтэйд зурвас бичсэн аж. Тэр даруй бүсгүй цагдаа руу утасдсан юм байна.

Удалгүй цагдаа нар хэргийн газар дээр ирэхэд Шон Дадли болон түүний амь үрэгдсэн гэх эхнэр Ребекка Нильсон нар хоёулаа сууж байх. Цагдаа нар Дадлигаас байцаалт авахад “Эхнэр намайг өөр эмэгтэйтэй утсаар ярилаа гэж хардаад компьютер эвдээд, дараа нь миний утсыг аваад гарсан. Тэгээд буцаад ороод ирсэн” гэж мэдүүлжээ.

Харин амь үрэгдсэн гэх Ребекка Нильсон “Би тэр эмэгтэйг яах бол гэж тандсан юм. Манай нөхрийг эхнэрээ хөнөөчихлөө гэхээр туслах эсэхийг нь мэдэх гээд утаснаас нь тийм зурвас явуулчихсан юм” хэмээн өчжээ. Ингээд Ребекка Нильсон хуурамч дуудлага өгөхөд хүргэсэн мөн танхайрсан хэргээр шоронд хоригджээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE