Суарес: Мессиг ингэж их гомдоох юм

Лионель Мессиг Аргентины шигшээ багт хэн тоглох тоглохгүйг шийддэг, гарааны бүрэлдэхүүнийг нэр цохож хэлдэг гэх мэт үнэн худал нь үл мэдэгдэх яриа гарсаар байдаг. Тэгвэл түүнтэй хамт Испанийн “Барселона”-д тоглодог Луис Суарес энэ сэдвээр бодлоо хэлжээ.

“Барселона”-д лав Месси иймэрхүү утга агуулгатай нэг ч үг дуугардаггүй. Дасгалжуулагчийн тухайд ч, тоглогчдын талаар ч юм хэлдэггүй. Тэгэхээр Аргентины шигшээд ч гэсэн тийм болов уу.

Леогоос зарим зүйлийг асуух гэдэг, амыг нь хардаг дасгалжуулагч байсан. Тэгэхэд нь “Надаас юу ч битгий асуу. Өөрөө бие даан шийд” гэж тэр хэлдэг.

Даанч ийм яриа байнга гарах юм. Ингэж хэлж түүнийг их гомдоох юм. Тэр шигшээдээ үргэлжлүүлэн тоглож, бууж өгөлгүй зүтгэж байгаагаараа бахархаж, өөрийгөө харуулахыг, амжилтад хүрэхээр тэмүүлж яваа. Ямар нэгэн том амжилтад хүрэхээс нааш тэр урагш тэмүүлсээр байх болно” хэмээн Суарес өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE