Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс гарлаа

Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс гарлаа. Түүний иргэншлээ солих хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга зөвшөөрч, зарлиг гаргажээ.

Хакухо М.Даваажаргал Монголын иргэншлээс татгалзах хүсэлтийг өмнө нь гаргаад байсан юм. Төрийн тэргүүн ийнхүү түүний хүсэлтийг ёсоор болголоо.

Япон улсад Мэргэжлийн сумо бөхийн дэвжээг гадаадын иргэн ахлахаар бол заавал тус улсын иргэн болсон байх ёстой байдаг аж. Үүний дагуу М.Даваажаргал улсынхаа иргэншлээс гарч Япон улсын иргэн болж байна.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE