Ди Каприо нүүрэндээ бөмбөгөөр цохиулж,  ДАШТ-д уригдах шахав

Холливүдийн нэрт жүжигчин, 44 настай Леонардо Ди Каприо амралтаараа найз, дуучин Робин Тик болон түүний гэргий Эйприл Лав Гири нартай волейбол тогложээ. Гэвч тоглолтын үеэр бөмбөгөөр нүүрэндээ хүчтэй цохиулж, хойшоо савж унасан байна. Түүний савж унаж буй зургийг олон нийтийн сүлжээгээр тарааснаас хойш олон мянган хүн жүжигчнийг дооглож, наргиа болгон хошигнож эхэлжээ.

Олон Улсын Волейболын Холбоо ч энэ хөгжилтэй явдлын хажуугаар дуугүй өнгөрөлгүй “Ди Каприог волейболын ДАШТ-д урихад нэг их оройтоогүй байгаа юм биш шүү” хэмээгээд спортын энэ төрөлд эв хавгүй бусад хүмүүст хандан “Ди Каприо ингэж байгаа юм чинь хүн бүр ийм байдалд орж мэднэ шүү” хэмээн жиргэжээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE