Снүп Догг согтууруулах ундаа, марихуан хоёрын үйлчлэлийг Гаскойн дээр харьцуулав

Америкийн рэпер Снүп Догг инстаграмдаа согтууруулах ундаа болон марихуан хэтрүүлэн хэрэглэсний хортой үр дагаврыг харьцуулан харуулсан зураг нийтэлжээ.

Зураг дээр Английн нэрт хөлбөмбөгч Пол Гаскойн болон өөрийнхөө 20 мөн 47 настайн дүр төрхийг харьцуулсан байна.

Пол Гаскойны зургийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний хорт үр дагавар гэж тайлбарласан бол өөрийнхөө зургийг марихуан хэтрүүлэн хэрэглэсэн гэж тодотгон харьцуулжээ. Снүп Доггийн энэ пост богино хугацаанд сая гаруй лайктай болоод байгаагийн зэрэгцээ мөн сөрөг сэтгэгдлүүд ч үзэгдэх аж.

“Газза-г ингэж тавлаж, золиосолж зургийг нь оруулж буй нь гунигтай санагдаж байна. Үнэндээ тэр согтууруулах ундаанаас болж бус сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж ийм болсон” гэж нэг хэрэглэгч сэтгэгдэлдээ дурьдсан бол өөр нэгэн хэрэглэгч “Олны өмнө доог тохуу болгохоор түүний сонгосон энэ хүн бол агуу домог. Тэр өвчиндөө баригдаж ийм болсон. Тиймээс толинд харахдаа чиний төсөөлснөөс ч илүүтэйгээ өөрийгөө үзэн яддаг байх” гэжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE