Ц.Нямдоржийг “аравнайлсан нь”

Ойрын өдрүүд УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид барцадтай. С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонссон хэрэгтнүүдийг цагаатгах гэсэн түүний хүчин чармайлт олон нийтийн шүүмжлэлд өртөх дээр нэмээд хүү нь Н.Анхбаяр нь гадаадад Элчин сайдаар томилогдох болсон нь гал дээр тос нэмж орхив.

Түүнийг эсэргүүцэж “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөн” гэгч байгуулагдаад Хууль зүй дотоод хэргийн яамны үүдэнд хонон өнжин жагсдаг болсон. Гэтэл өнөөдөр жагсагчид Төрийн ордны дэргэд лам хуврагууд залж эрхэм сайдад зориулж ном “айлтгууллаа”. Уг нь Ц.Нямдорж УИХ-д сууснаараа хамгийн их туршлага хуримтлуулсан, ясны хуульч, хүнийхээ хувьд ч нам дамжиж нэгнээ намнадаг зангүй “өвгөн” парламентч. Тийм ч учраас түүнийг дэмжиж, хамгаалдаг ардын арми байдаг юм.

Гэтэл ингэж лам хувраг болтлоо олны эгдүүцлийг хүргэсэн нь цаанаа учиртай. Хэн нэгний захиалга гэдэг нь илт.

Гагцхүү олны нүдэн дээр болж буй энэ үйл явдал л муухай харагдаж байна.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE