ШЕЗ-ийн гишүүнээр Т.Мэндсайханыг сонгожээ

Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал хураалт явуулах, санал болгох ажиллагаа болж дөнгөж сая дүнгээ гаргажээ.

Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 93.58 хувь буюу 350 шүүгч оролцож 50.86 хувь нь Т.Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгожээ.

Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Түмэнжаргалын Мэндсайханыг томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоол гарчээ.

SHARE