Улсын I төв эмнэлэг 191 удаагийн худалдан авалтын гэрээг шууд байгуулжээ

“Онц шийдэл” ТББ болон “Статистикийн судалгаа шинжилгээний хүрээлэн” ТББ-аас  улсын томоохон эмнэлгүүд болох Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг болон ГССҮТ, ХӨСҮТ, “Өргөө” амжих газар эрүүл мэндийн зургаан байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэл, шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээг хийснийг өнөөдөр танилцуулав.

Судалгааны явцад тус эмнэлгүүд дээр нийтлэг гарч байгаа эрсдэл нь эмч ажиллагсдын ёс зүй, тендерийн худалдан авалт болон төсөв санхүүгийн захиран зарцуулалттай холбоотой асуудал ажиглагдсаныг мэргэжилтнүүд тэмдэглэв. Эмнэлгүүд ёс зүйн хороотой холбоотой асуудал буюу хүмүүсийн гаргаж байгаа гомдлыг шийдвэрлэдэг нь тодорхойгүй. Мөн хүний нөөцийн хувьд буюу тухайн хүнийг ажилд авах дүрэм нь тодорхой биш байсан нь ашиг сонирхлын эрсдэл дагуулж байна.

Санамсаргүй байдлаар 100 гаруй иргэд, 100 албан хаагчдаас судалгаа авахад 10 хувьд нь бэлэг өгдөг, авдаг гэдэг хариулт өгсөн. Ёс зүйн зөрчлийн хувьд ямар ч авлигын гэмт хэргийн шинжгүй боловч бэлгийг сайн дураар өгч байгаа үйлчлүүлэгч, авч байгаа эмч нь эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл хамаарна. Үүний шалтгаан нөхцөлийг статистик мэдээлэл, ганцаарчилсан ярилцлага гэх мэт аргуудаар дүгнэхэд эмнэлгийн ажилтнуудын зүгээс бус үйлчлүүлэгчдээс хамааралтай байна.Мөн худалдан авах ажиллагаанд 2018 оны хувьд Улсын нэгдүгээр төв эмнэлэг 360 орчим худалдан авалт хийснээс 191 худалдан авалтын гэрээг шууд байгуулжээ. Ингэхдээ ямар үндэслэлээр худалдан авалт хийгдсэн нь тодорхойгүй гэв.


 

SHARE