Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв “Сүмт өргөө” ХХК-ийн байрыг сард 8 сая төгрөгөөр түрээслэдэг

 

Б.Хишиг

“Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй, шуурхай, найдвартай, үр ашигтай удирдлага, зохицуулалтын нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх үндсэн үүрэгтэй ажилладаг байгууллага юм.

Гурван хэлтэстэй үйл ажиллагаа явуулдаг уг байгууллага өнөөг хүртэл түрээсийн байранд “амьдардаг” юм байна. Тодруулбал, тус төв нь гадаад худалдаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сүмт өргөө” ХХК-д сар бүр найман сая гаруй төгрөгийг байрны түрээсийн төлбөрт шилжүүлдэг юм байна. Төсөв хүндэрсэн энэ цаг үед улсын төсвөөс сар бүр ийм хэмжээний зардлыг байрны түрээст төлөх нь хэр зэрэг оновчтой юм бол доо. Энэ талаар ТӨБЗГ ямар нэг арга хэмжээ авч үргүй зардлыг бууруулах талаар ажиллах хэрэгтэй цаг болжээ. Учир нь төрийн өмчит байгууллагууд ийн хувийн компаниудын байрыг түрээсэлж “амь зуудаг” явдал нэлээдгүй бий ажээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE