“Шар хашлага”-ын наймаанаас 515.366.625 төгрөгийг завшсан уу?

Төв зам дагуу байрлуулсан төмөр хашлаганы дуулиан үргэлжилсээр байна. Өнөө өглөөхөн салхилсан нэг салхины ая даалгүй замаар нэг нэлийтэл уначихсан дүр зураг сошиал сүлжээнд түгэж эхэллээ.
Түүнээс гадна тус хашлагыг худалдаж авсан үнийн тухай асуудалд мэргэжлийн хүмүүс байр сууриа илэрхийлсээр байна. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар 4850 ширхэг шар хашлагыг 700 сая төгрөгөөр БНХАУ-аас оруулж ирсэн гэж байгаа.
Тус энэ хашлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэд дахин бага үнээр дотооддоо үйлдвэрлэх боломжтой байсныг мэдэгдсэн. Тэдний тооцооллоор 200 сая төгрөгөөр л эх орондоо үйлдвэрлэх байсан, үүнийг дагаад дотоодын үйлдвэрийг дэмжих том дэмжлэг болох байсныг онцолж хэвлэлийн бага хурал зарласан байна.
Тэгвэл БНХАУ-аас оруулж ирсэн гэгдээд байгаа тус хашлагуудыг хэд дахин өндөр үнээр Хотын захиргаанд шахсан байх магадлалтай байна.
Мэргэжлийн хүний тооцооллыг хүргэе.
Хамгийн сайн хашаа БНХАУ-д ам метр нь 90 юань байдаг.
5000м*0.9м=4500м2.
4500м2*90 юань*385 төг=155.925.000 төг
Ачигчийн хөлс 2000 юань*385=770.000 төг
БНХАУ-ын Гаалийн татвар=770.000 төг
Улаанбаатар хүртэлх зардал=3.000.000 төг
Монголын гаалийн татвар=24.168.375 төг
Бүгд=184.633.375 төг
700.000.000-184.633.375=515.366.625 төгрөгийн ашиг гарчээ.
Энэ бол нэгэн эх сурвалжийн өнөөгийн бодит тооцоон дээр хийсэн судалгаа.
Хотын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс 700.000.000 төгрөг гаргуулж 184.633.375 төгрөгийн ажил хийлгүүлж, 515.366.625 төгрөгийн цэвэр ашгийг хаялга болгожээ.
Эх сурвалж: news1.mn Г.БАЛЖИННЯМ
SHARE