Орнелла Мутид зургаан сарын хорих ял оноожээ

“Зөрүүд эрийг номхотгосон нь” киноны дүрээрээ манай үзэгчдийн танил болсон Италийн алдарт жүжигчин Орнелла Мутид тойргийн шүүхээс хагас жилийн ял оноожээ.

Түүнийг 2010 оны аравдугаар сарын 10-нд гэрээний дагуу Вердигийн театрт жүжигт тоглох ёстой байсан ч очоогүй гэж ийм ял оноож буй юм байна.

Орнелла Мути бие өвдсний улмаас тус жүжигт тоглоогүй гэж магадлагаа үзүүлсэн ч яг тухайн цаг үед Оросын Санкт-Петербургт болсон сайн үйлсийн хандивын уулзалтад очиж, ОХУ-ын Ерөнхий сайд /тухайн үеийн албан тушаал/ Владимир Путинтай уулзсан нь тодорхон болсон гэнэ. Тиймээс түүнийг хуурамч магадлагаа үзүүлсэн хэмээн ийм шийтгэл ногдуулахад хүрсэн байна.

Орнелла Мути хоолой өвдсний улмаас чанга ярих юмуу дуулах боломжгүй байсан тул магадлагаа авснаа мэдэгдээд  Путинтай ярилцахад дуулах юмуу чанга ярих шаардлага байгаагүйг дурьдсан ч шүүх хүлээж авсангүй.

Жүжигчин давж заалдах юм байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE