“Багануур” ХК ТОП-100 ААН-ийн нэгээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах үйл ажиллагаа 18 дахь жилдээ Төрийн ордонд боллоо.  Багануур ХК энэ ТОП100 ААН-ийн нэгээр шалгарч компанин гүйцэтгэх захирал Э.Номинчулуун оролцож өргөмжлөлөө гардан авсан юм. ТОП100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн, ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг байна.

Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, хамтрагч, үе үеийн уурхайчиддаа баярлалаа.

SHARE