Цүнх далайж буй эмэгтэйн хөшөөг босгох болсны учир

Шведийн Векше хотын гудамжинд нэгэн содон хөшөө бий. Цүнх далайж буй эмэгтэйн тэрхүү хөшөө 1985 оны нэгэн түүхтэй холбоотой ажээ.

Шведэд тухайн цагт Германы нацизмыг сэргээн мандуулах хүсэл эрмэлзлэлтэй бүлэглэл гарч ирээд байж. Тэд гудамжаар сүрийг үзүүлэн алхах, жагсах, авирлах нь гаарч эхэлжээ. Тэднийг харсан хүмүүс ямар нэг эсэргүүцэл үзүүлэлгүй замаас нь зайлж, зайгаа барьдаг болов.

Ийм нэгэн өдөр Данута Даниельссон хэмээх эмэгтэй тэдгээр залуус руу цүнхээ далайн дайрсан юм байна. Хэдэн сая хүний амиар наадсан Дэлхийн Хоёрдугаар дайныг эхлүүлсэн нацистуудыг дэмжигчдийг тэрээр үзэн ядахдаа тэсэлгүй цүнхээ далайсан нь энэ аж. Данутаг ийнхүү неонацистууд руу цүнх далайн дайрахыг харсан бусад хүмүүс ч зориг орж, бүгд нийлэн тэднийг шахаж хөөж эхэлжээ.

Ингээд неонацистууд тэндээс зугтан ойролцоохь вокзалын 00-ийн өрөөнд чихэлдэн шахалдан орсон байна. Тэндээс тэднийг цагдаа нар баривчлан авч оджээ.

Энэ явдлын дараагаар жирийн хэрнээ эрэлхэг эмэгтэй Данута Даниельссоны цүнхээ далайж буй зургууд хэвлэлүүдээр гарч, дараа нь плакат болон таарагдаж, сүүлдээ хөшөө болон сүндэрлэсэн юм байна. Шударга ёсны төлөө зоригтой цогтой тэмцэх ёстойн үлгэр дуурайлал нь ийнхүү цүнх далайсан Данута болж түүхэнд мөн хөшөөнд мөнхөрсөн юм.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE