Аймгуудын баяр наадмын тов албан ёсоор гарлаа

Улсын баяр наадмыг орон нутагт зохион байгуулах тов албан ёсоор эцэслэгдэн гарлаа.

  • Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд
  • Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 4,5-нд,
  • Өмнөговь аймгийнх долдугаар сарын 6, 7-нд,
  • Дундговь, Өвөрхангай аймгийнх долдугаар сарын 8, 9-нд,
  • Төв аймгийнх долдугаар сарын 8-10
  • Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9-10
  • Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болно.

Хурдан морины бүсийн уралдааны хувьд Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн.

Эх сурвалж:news1.mn

SHARE