Аавыгаа аврахын тулд 11 настай хүү 14 кг жин нэмжээ

Хятадын Хэнань мужийн Хуэ Сянь хотын 11 настай нэгэн хүү сүүлийн гурван сарын хугацаанд 14 кг жин нэмжээ. Тэрбээр аавыгаа аврахын тулд гурван сарын турш чадахаараа их юм идэж, жин нэмж буй юм байна.

Өнгөрсөн гуравдугаар сард эмч нар аавд нь ясны чөмөг шилжүүлэн суулгахад донор хэрэгтэй тухай дуулгажээ. Хүү тэр даруй донор болохыг зөвшөөрсөн ч дөнгөж 30 кг жинтэй тул эмч нар татгалзсан байна. Эмч нарын мэдэгдснээр донор нь дорж 45 кг жинтэй байх ёстой аж.

Ингээд хүү аавыгаа аврахын тулд богино хугацаанд жин нэмэх бүхий л аргыг хэрэглэж эхэлсэн гэнэ. “Цадчихаад их хэцүү байсан ч гэсэн би үргэлжлүүлэн идсээр байгаа. Би аавыгаа үхүүлэхийг хүсэхгүй” гэж Лү Цы Кань хүү өгүүлжээ.

Хүүгийн биеийн жин одоогоор 44 кг болсон бөгөөд ойрын хугацаанд 50 кг-д хүргээд эмнэлэгт очих ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE