Б.Хурц, “сахал” Д.Эрдэнэбилэг, С.Баяр, С.Баярцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байна

Хууль, шүүхийн байгууллагын “толгой”-г сольж дуусаад сар илүү боллоо. Тэр үеэс улс орны удирдагчид “шүдгүй арслан” байхаа больж, олон нийтийн эрх ашгийн төлөө шүүх, прокурорынхон ажиллахад саадгүй болсон гэж ойлгогдсон. Их л сүртэй томилогдоцгоож байлаа. Улсын ерөнхий прокурор “заазуур” Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга “зуудаг” З.Дашдаваа гээд л албан тушаалдаа морилцгоож байв.

Тэгээд л нам жим болж сураг алдарцгаасан. Тэгвэл “заазуур”, “зуудаг” хоёр хамжиж байгаад олны анхаарлын төвд орсон дуулиант хэргүүдийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болгожээ. Тухайлбал, бусдыг эрүүдэн шүүсэн гэх Б.Хурцын, Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан гэх “сахал” Д.Эрдэнэбилэгийн, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний гэх С.Баяр, С.Баярцогт нарын хэргийг өнөө маргаашгүй шүүхэд шилжүүлэх гэж байгаа тухай эх сурвалжийн мэдээлэл байна.

SHARE