Озил хуримдаа зориулан 1000 хүүхдийн хагалгааны төлбөрийг даахаа зарлав

Английн “Арсенал”-ын герман хагас хамгаалагч Месут Озил өнөөдөр хуримаа хийж байна. Туркийн мисс, загвар өмсөгч бүсгүй Амине Гульшетэй гал голомтоо асааж буй юм.

Тэгвэл хуримынхаа баярт зориулан BigShoe-той хамтран ядуу амьдралтай айлын 1000 хүүхдийн хагалгааны төлбөрийг даахаа амлажээ. Мөн хөгжөөн дэмжигчдээ сайн үйлсийн аяндаа хандив өргөхийг уриалжээ.

“Хуримынхаа хамгийн эрхэм бэлгийг хэлнэ үү гэж ойр дотныхон маань болон олон хүн надаас асууж байлаа. Мэргэжлийн хөлбөмбөгчийн хувиар би хөрөнгө чинээ сайтай хүн. Гэлээ ч BigShoe-той хамтран хийж буй сайн үйлсийн хандивын аянд маань нэгдэхийг та бүхэнд уриалья. Аниме бид хоёр хуримаа хийж буйгаа тохиолдуулан ядуу амьдралтай айлын 1000 хүүхдийн хагалгааны зардлыг даах болно” хэмээн Озил мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE