С.Амарсайханы голсон, шилсэний ялгаа ийм л байна!

 

Хотын дарга С.Амарсайхан халаа, сэлгээг гялалзуулж байна. Газрын дарга нараа ээлж дараалан явуулж, орны хүнийг зөрүүлэн томилж буй.

Хамгийн сүүлд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Жанцанноровын Дамдинцэрэнг чөлөөлж, оронд нь Энхтайваны Цэнд-Аюуш гэдэг залууг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Ж.Дамдинцэрэн цахим хуудастаа “…Өнөөдрийг хүртэл Төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өгсөн үүрэг даалгавар, төлөвлөсөн ажлуудаа цаг тухай бүрт нь хийн гүйцэтгэж, Нийслэлийн Соёл, урлагийн газар нь нутаг дэвсгэрийнхээ хэм хэмжээнд тодорхой бодлого гаргахад нөлөөлдөг, мөн хэрэгжүүлдэг байгууллага байлгахын төлөө ирсэн намайг Сахилгын шийтгэлээр ажлаас халж байгаад харамсаж байна. Энэ хугацаанд хүнийг яаж харлуулж болдог, яаж гүтгэж болдог, яаж доромжилж болдог гэдгийг өөрийн биe дээр мэдэрлээ. Хэсэг бүлэг хүний эрх ашиг, хувийн сонирхол, худал гүтгэлэг, цуурхал, явуулгаар халагдаж байгаа тул шүүхэд хандаж, үнэн мөнийг нь тогтоолгож, эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээлгэх болно” гэжээ.

Төрийн хошой шагналт, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн хүү Дамдинцэрэн 1991-2003 онд Хѳгжим Бүжгийн Коллeжийг Тѳгѳлдѳр хуурч, 1999-2003 онд Хѳгжим Бүжгийн Коллeжийг Хѳгжмийн онолын багш, 2003-2006 онд МУИС – Ардын Урлаг Судлалын салбар – Ардын Урлаг судлаач (3-р курсээсээ Японд ирсэн), 2008-2013 онд Токиогийн Урлагийн Их Сургуулийг Хѳгжмийн зохиолч, Соёл Урлагийн мeнeжeр мэргэжлээр тус тус дүүргэсэн. “Жанцанноров сан” – гийн тэргүүн, “Жандам хүрэл” ХХК – ийн захирал
“Гэр групп” ХХК -ийн захирлаар ажилласан. Мөн “Rotary” клубын салбар болох 12-18 насныханд зориулсан “Interact” клуб – Гишүүн (2000-2002 он), Япон дахь Монгол Оюутны Холбоо – Удирдах зѳвлѳлийн гишүүн (2008-2009 он), Япон дахь Монгол Оюутны Холбоо – Удирдах зѳвлѳлийн гишүүн (2009-2010 он), “JCI Mongolia” UB CENTRAL салбар байгууллага – Гишүүн (2011 оноос), Япон дахь Монгол Оюутны Холбоо – Тэргүүн (2010-2011 он), Япон дахь Монгол Оюутны Холбоо – Дэд тэргүүн (2011-2012 он), “Хаврын баяр” наадам зохион байгуулах хороо – Дарга (2011, 2012 он), “JCI Mongolia” Eрѳнхий нарийн бичгийн дарга (2014 оноос) зэрэг ссайн дурын ажлуудыг хариуцаж ажиллаж ирсэн байдаг. Тэрээр өөрийнхөө талаар “…Миний биe Нацагийн Жанцанноров, Гомбын Нямаа хоёрын 3 дахь хүүхэд буюу айлын ганц хүү болон ѳвлийн тэр нэг ѳдѳр заяа тѳѳргѳѳ даган энэ гэр бүлд айлчлан ирсэн билээ.

Намайг хорвоод мэндэлсэн тэр ѳдѳр Аав маань Улс тунхагласны хүндэтгэлийн концeртын бэлтгэл ажил гээд завгүй гүйж байсан бѳгѳѳд маргааш ѳдѳр нь эмнэлэгт Ээж маань Аавын найруулан тавьсан баярын концeртыг тeлeфизээр надтай хамт үзээд хэвтэж байсан гэдэг

Манайх гэдэг айл 3,4 дүгээр хорооллын “Энх тайван” гэсэн дээрээ бичигтэй цэнхэр байранд байсан бѳгѳѳд миний 5 нас хүртэлх хүүхэд нас маань тэнд ѳнгѳрсѳн.
1989 онд 13 дугаар хорооллын 3 ѳндѳр гэж нэрлэгддэг байрны 3 дугаар байрлуу нүүж амьдарсан бѳгѳѳд хүүхэд нас, ѳсвѳр насны минь дурсамжтай үeүд тэр байранд дурсамж болон үлджээ.

1991 онд “Хѳгжим Бүжгийн Коллeж” гэсэн хаягтай 3 давхар ягаан байшин руу анх Аав намайг дагуулан очиж тѳгѳлдѳр хуурын Т.Цолмон багшийн шавь болгон оруулж байсан. Харин 9 сарын 1-нд ангидаа орохоосоо ичээд гадаанаа зогсож байхад Ээж маань зоригжуулан хичээлд минь суулгаж байсан юм.

Энэ хуудсыг ѳнѳѳдрѳѳс эхлэн хѳтѳлж эхлэe гэж бодсон бѳгѳѳд зѳвхѳн ѳѳрийн бодож санаж байгаа зүйлээсээ гадна сонсож дуулсан санаа оноо, уншиж буй номныхоо хүнд хэрэгтэй байж магадгүй гэсэн зарим хэсгийг оруулж, найз нѳхѳдтэйгээ санаа бодлоо хуваалцаж байя гэж бодлоо.

Энэ дундаас БИ ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ олж харах юм шиг, ирээдүйн БИ гэдэг зүйлээ бий болгох юм шиг санагдаад eр болдоггүй…

Хорвоод тѳрүүлж ѳсгѳсѳн хайрт Ээждээ, хүн болох замыг минь үргэлж зааж зѳвлѳж байдаг хайрт Аавдаа, багаас минь үргэлж хань болж ирсэн хайрт хоёр Эгчдээ баярлалаа… “ гэж бичсэн байдаг.

Харин Ж.Дамдинцэрэнгийн оронд Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар томилогдсон Энхтайван овогтой Цэнд-Аюуш нь 1986 оны 10 дугаар сарын 12- нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт Содномпил овогтой Энхтайваны таван хүүхдийн хамгийн том нь болж мэндэлсэн. 1993-2003 онд Налайх дүүргийн Голомт цогцолбор, 2003-2007 онд Мюзик Холл Театр Кино Хөгжмийн дээд сургуульд Жүжигчин, найруулагчаар суралцаж төгссөн. 2009 оноос эхлэн урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтыг үүсгэн байгуулан тасралтгүй ажиллаж байна. 2012 оноос Нийслэлийн Улаанбаатар чуулгын маркетингийн албаны даргаар сонгогдон ажиллажээ.

Тэрээр 2011 онд “Хонхны дуу” мюкиклын жүжигчдийн сургалтанд 6 сар суралцсан. 2011 онд “Сайтар эргэцүүл” философийн драмын жүжигт менежер, 2012 онд Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбатын “Эзлэн” тоглолтын менежер, 2012 онд “Sweetymotion” хамтлагийн 15 жилийн ойн тоглолтонд менежер, 2012 онд “Хүрээ хорвоо” дуулалт жүжигт мененжер, 2012 онд “Янзган хүрээ” хүүхдийн дуулалт жүжигт жүжигчин, 2012 онд “Гоолингоо” дуулалт жүжигт жүжигчин.
2012 онд “Монгол сонгодог” тоглолтын ерөнхий менежер, Зэрэг тайз дэлгэцийн олон арван бүтээлүүдэд жүжигчин, дуучин, менежерээр ажиллаж ирсэн. Түүнчлэн 2012 оноос эхлэн “Уран бүтээлчдийг дэмжих” төсөл, “Соёл урлагийн ордон” барьж байгуулах төсөл зэргүүдийг санаачлан хэрэгжүүлсэн байна.

Ийм хоёр хүн Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын үүрэгт ажилд орж, гарлаа.

Эх сурвалж: news1.mn Д.Очир

SHARE