“Оюутолгой” ХХК: Эрсдэл үүсэх боломжтой мэдээллийг өгөхдөө болгоомжтой хандах бүрэн эрхтэй

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтэд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд “…“Оюутолгой” ХХК Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан ХХК юм. Гэтэл мэдээллийн хаалттай хэлбэрээр буюу бизнесийн нууц гэж тайлбарлаж, шаардлагатай мэдээллийн ажлын дэд хэсгүүдэд гаргаж өгөхөөс татгалзаж байна. Тухайлбал, тус ажлын хэсгээс шаардсан зэсийн баяжмал худалдах гэрээг гаргаж өгөхөөс бүрмөсөн татгалзсан” гэжээ.

Үүнд  “Оюутолгой” ХХК-иас дараах тайлбарыг өгчээ. Тус компани “…“Оюутолгой” ХХК нь Монголын, хувийн компани бөгөөд төрийн өмчийн этгээд биш юм. “Оюутолгой” ХХК нь УИХ-ын ажлын хэсгийн дэд ажлын хэсгүүдтэй бүх талаар хамтран ажилласан. Шаардсан ихэнх мэдээллийг хүлээлгэж өгсөн. ҮАГ, АТГ-тай ч мөн ингэж хамтран ажилласан. Хуулиар хүлээсэн үүргээсээ ч илүүг мэдээлсэн байж болох юм. УИХ-ын ажлын хэсэгт борлуулалтын гэрээ ямар хамааралтайг ойлгоход хүндрэлтэй бөгөөд хангалттай шалтгаан гаргаж өгөөгүй болно. Мэдээллийн нууцлалыг хэрхэн хангагдахыг мэдэхгүйгээр зах зээлийн ач холбогдолтой, шударга өрсөлдөөний тухай хуультай холбоотой эрсдэл үүсэх боломжтой мэдээллийг өгөхдөө болгоомжтой хандах бүрэн эрхтэй” гэсэн байна.

Эх сурвалж: news1.mn Д.Очир

SHARE