Дональд Трамп сумогийн ордонд мориллоо /бичлэг/

Мэргэжлийн Сумогийн Нацу башёгийн сүүлчийн өдрийн сүүлийн таван барилдааныг үзэхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Токиогийн “Рёгокү Кокугикан” ордонд мориллоо.

Энэ башёд Такасаго дэвжээний 25 настай залуу сумоч Асанояма маэгаширагийн 8 дээрээс босч барилдан, 12 даваа гурван унаатайгаар түрүүллээ.  Ийнхүү Японы шинэ Эзэн Хааны Нарихитогийн заларсны шинэ эрин Рэйвагийн эхний башёд япон бөх түрүүлж байна.

Ёкозүна Хакухо М.Даваажаргал баруун гарын гэмтлийн улмаас барилдаагүй бол ёкозүна Какурюү М.Ананд 11 даваа дөрвөн унаатайгаар тэмцээнийг өндөрлүүллээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE