Армстронг: Допинг хэрэглэж, мөнгө, нэр хүндээ алдсан ч би юуг ч өөрчлөхийг хүсэхгүй

Тур де Франс-т долоон удаа түрүүлж, дэлхийн спортын домог болж мандаж явсан дугуйчин Лэнс Армстронг допинг хэрэглэсэн нь тогтоогдсноор амжилтуудаа тэглүүлж, алдар нэрээ алдсан. Гэлээ ч тэрбээр юуг ч эргүүлж өөрчлөхгүй энэ чигээрээ л байхыг хүсч буйгаа өгүүлжээ.

“Ялалт байгуулахын төлөө бид чадах бүхнээ л хийсэн. Магадгүй хууль бус зүйл хийсэн байлаа ч гэсэн, алдар нэр, их хөрөнгө мөнгөө алдсан ч гэсэн би юуг ч өөрчлөхийг хүсэхгүй байна. Юуг ч өөрчлөхгүй, энэ чигээрээ л миний амьдрал. Би өөрөө өөртөө үнэнч явсаар ирсэн.

Би өөрийн зангаараа, замаараа явсан. Хэрвээ өөр замаар явсан бол тэр би биш гэсэн үг. Хэрвээ өөр замаар явсан бол намайг мөрдөж мөшгиж, шийтгэж шүүмжлэх ч үгүй. Би зүгээр л допинг хэрэглэчихээд дуугүй яваад байсан бол юу ч болохгүй байлаа. Гэтэл өөрөө бүхнийг илчилж, өөрийгөө барьж өгсөн. Тэгэхээр бусдад би сайхан бай болж өгсөн” хэмээн Лэнс Армстронг өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE