“Улаан чөтгөрүүд” наймааны тусгай хороо байгуулна

Английн “Манчестер Юнайтед” клубын наймааны бодлогыг хариуцаж хэрэгжүүлэх тусгай хороо байгуулахаар шийджээ. Зарим клубүүдэд цөөн тооны гишүүнтэй ийм хороо байдаг. Тухайлбал, “Ливерпүүл”-д Юрген Клопп мөн спортын захирал Майкл Эдвардс, скаутуудын ахлагч Дэйв Фоллоуз, хаалгачдын дасгалжуулагч Жон Ахтерберг нарын багтдаг тусгай хороо наймааны бодлогыг тогтож, хэрэгжүүлдэг.

Тэгвэл одооноос “Улаан чөтгөрүүд” наймааны бодлогоо тогтвортой зөв байлгахын үүднээс хуучин тоглогчдоороо ийм тусгай хороо байгуулах бололтой. Тусгай хороонд Оле Гуннар Сульшераас гадна Рио Фердинанд, Даррен Флетчер мөн академийн тэргүүн Ники Батт нар багтах аж.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд “Юнайтед”-ынхан мөнгийг гарын салаагаараа үр дүнгүй урсгаж, алдаатай бодлого явуулсан талтай. Харин тус тусгай хороо байгуулагдснаар залуу ирээдүйтэй хөлбөмбөгчдийг зохих хэмжээнийх нь дагуу цалинжуулж, клубын наймааны бодлогыг тогтворжуулах ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE