Хоккейн ДАШТ-ий шөвгийн дөрөв шалгарлаа

Словакийн Братислав болон Кошице хотноо болж буй хоккейн ДАШТ-ий шөвгийн дөрөв шалгараад байна.

Хоккейн эх орон Канадын шигшээ багийнхан Швейцарьт хожигдох тун дөхлөө. 1:2-оор хожигдож яваад тоглолт дуусахаас ердөө 0.4 секундын өмнө тоог тэнцүүлж, улмаар нэмэлт үед хожлын гоол оруулснаар канадууд шөвгийн дөрөвт шалгарлаа.

Шөвгийн дөрвийн тэдний учраа нь Чехийн шигшээ юм.  Чехийн шигшээ баг Германыг 5:1-ээр илүүрхэн хожиж, ийнхүү дөрөвт үлдлээ.

Шөвгийн дөрвийн нөгөө хосд ОХУ-ын шигшээ Финляндтай тулна. Хойд хөршийнхөн өчигдөр АНУ-ын шигшээг 4:3-аар хожсон бол финляндчууд Шведийг 5:4-өөр нэмэлт үед оруулсан гоолоор буулган авсан.

Шөвгийн дөрвийн ОХУ-Финляндын тоглолт маргааш буюу 25-ны 21:15 /Улаанбаатарын цагаар/-д эхэлнэ. Харин Канад-Чехийн тоглолт үүнээс хэдэн цагийн дараагаар буюу 26-ны 01:15-д эхлэх юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE