Чингэлтэй дүүргийн сургуулиуд 1-р ангид элсэгчдийг цахимаар бүртгэж байна

Чингэлтэй дүүрэгт 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 3852 орчим элсэгч бүртгэнэ. Энэ жил тус дүүрэг нь төрийн өмчийн ерөнхий боловсролын 5, 17, 23, 24, 37, 39, 47, 50, 57, 61, 72, 117, 138, 139, 140 зэрэг нийт 15 сургуулийн 1-р ангийн элсэлтийг цахимаар 2019 оны 05 дугаар сарын 13-27-ны  өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 1-р ангид цахимаар 1302 хүүхэд хүсэлт ирүүлснээс 978 элсэгчийн бүртгэлийг баталгаажуулсан байна.

Цахим бүртгэлийг parent.esis.edu.mn хаягаар болон ухаалаг гар утасны ESIS аппликэйшнээр бүртгүүлэх боломжтой юм. Мөн дээрх сургуулиудаас хамран сурах тойргийнхоо харъяа сургуульдаа очиж бүртгэлийн ажилтнаар бүртгүүлэх  боломжтой. Цахим бүртгэл нь эцэг эхчүүд, асран хамгаалагчаас бичиг баримт шаардахгүй, цаг хугацаа хэмнэх зэрэг давуу талтай бөгөөд цахим элсэлтийн хариуг тухайн сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч хянаж шийдвэрлэн эцэг эх, асран хамгаалагчид системээр болон утсаар мэдээллэнэ гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

 

SHARE