Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкны захирал их хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн

Хөгжлийн банкны удирдлагуудаас томоохон бондын мөнгөний зарцуулалттай холбоотой тайлбар авсан талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр энэ тухай “Бид хөгжлийн банкны удирдлагуудаас тайлбар авсан. Чингис, Самурай, Евро бондын эх үүсвэр нийт 4.38 их наяд төгрөг бөгөөд үүний 60 хувь нь улсын төсөвт орсон байна. Хөгжлийн банкны чиг үүрэг бол дэд бүтцийн том төслийг санхүүжүүлнэ гэсэн концепцитэй. Гэтэл зарим жижиг төсөлд зээл өгсөн. Мөн гүйцэтгэх захирал нь их хэмжээний эрх мэдэл өөртөө төвлөрүүлсэн алдаа гаргасан.

Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр үнэлж авсан. Үүнийг хуулийн байгууллага шалгах ёстой. Эдийн засгийн ач холбогдол, буцаж төлөгдөх эсэх нь тодорхойгүй төслүүд рүү бондын хөрөнгийг оруулсан. Iалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ.

Цаашид 20 тэрбумаас доош зээлийг Хөгжлийн банк гаргахгүй байх ёстой гэж үзэж байгаа. ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой. Гүйцэтгэх удирдлага өөрөө өргөдлөө өгч, өөрчилсөн. Боловсон хүчний чадавх муу байна гэж үзсэн учир Г.Амартүвшин захиралд шилжилтийн үед ажиллаж өгөөч гэж хүсэлт тавьсан. Шилжилтийн үеийг бид ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл гэж тооцож байна. Цаашдаа гадны менежментээр ажиллах нь зүйтэй” гэв.

Эх сурвалж: news1.mn

SHARE