Угаартсан онцгой байдал, цагдаагийн албан хаагчдыг нисдэг тэргээр зөөвөрлөжээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн Цагдаагийн хэсгийн хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан гурван албан хаагч угаартаж, нэг нь нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Онцгой байдлын албанд ослын дуудлага 19-ний 11:45 цагт иржээ. Угаартсан тус аймгийн Онцгой байдлын газрын аврагч, дэд ахлагч 21 настай Э, сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч 26 настай Г нарыг нисдэг тэргээр нийслэлд Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд авч иржээ. Харин ослын улмаас хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч 35 настай, эрэгтэй Ж угаартаж нас барсныг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE