“Би шартчихжээ. Гвардиолад хоол хийж өгч чадахгүй нь”

Тавдугаар сарын 12-нд “Манчестер Сити”-гийнхэн “Брайтон”-ыг хожсноор Английн Премьер лигийн аваргын цомоо хадгалж чадсан. Гэвч маргааш нь Пеп Гвардиола сурсан зангаараа эртлэн “Этихад” дахь албан өрөөндөө иржээ.

Гвардиола аварга болсон хөлбөмбөгчдөдөө амралт өгчихөөд өөрөө ажиллахаар ирсэн нь тэр юм байна. Хөлбөмбөгчдийг амраасан тул дасгалжуулагчдыг ч амарч баярлах байх гэж “Сити”-гийн бэлтгэлийн баазын ажилтнууд тооцож. Ингээд хэдүүлээ аваргын баярыг тэмдэглэсэн тул даваа гаригийн өглөөгүүр бэлтгэлийн баазад жижүүрээс өөр хүн бараг байгаагүй аж. Гэтэл Гвардиола гэнэт ороод иржээ.

Сандарсан жижүүрийн ажилтан ахлах тогооч руугаа утас цохиж, “Гвардиола ирчихлээ. Хоолыг нь бэлдэх хэрэгтэй боллоо” гэжээ. Гэтэл ахлах тогооч “Үгүй ээ, шартчихаад бие муу байна аа. Хоол хийж чадахгүй нь” хэмээн хариулсан гэнэ.

news1.mn Р.Гэгээ

 

 

SHARE