Харри Кейнд Аваргуудын лигийн финалд тоглох найдлага төржээ

Европын Аваргуудын лигийн финалын “Тоттенхэм”-“Ливерпүүл”-ийн тоглолтод Хойд Лондоны багийн гол довтлогч Харри Кейн оролцох магадлал бий болжээ.

10 хоногийн дараа Испанийн Мадрид хотын “Ванда Метрополитано”-д болох тус тоглолтод оролцохын тулд Харри Кейн ихэд хичээсний дүнд эмч нарын хэлсэн хугацаанаас харьцангуй өмнө эдгэжээ.

Ингэснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Харри Кейн ганцаарчилсан бэлтгэлд гарсан бөгөөд биедээ ямар нэгэн зовиур мэдрээгүй гэнэ. Хэрвээ гэмтэл нь сэдэрчихгүй бол финалын тоглолтод оролцох боломжтой ажээ.

Тэрбээр Аваргуудын лигийн шөвгийн наймын “Манчестер Сити”-тэй хийсэн эхний тоглолтод шагайндаа гэмтэл авснаас хойш талбайд гараагүй байгаа юм. Энэ улиралд Кейн “Тоттенхэм”-ийн төлөө нийт 39 тоглолтод гарч 24 гоол оруулаад байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE