“МОНГОЛ ХҮН” аяны анхдугаар зөвлөгөөн болно

Зорилго:

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

Хамрах хүрээ:

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнууд, цэцэрлэгийн  эрхлэгч, арга зүйч

Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороотой хамтран “Монгол хүн” аяныг зохион байгуулах бөгөөд аянд төрийн өмчийн 131 сургууль, 216 цэцэрлэг, төрийн бус өмчийн 94 сургууль 407 цэцэрлэг, насан туршийн боловсролын 8 төв хамрагдана.

 

Зохион байгуулагч:

Нийслэлийг Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийгмийн хөгжлийн хороо

Нийслэлийн Боловсролын газар

Хамтран ажиллах байгууллага

Нийслэлийн хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийг газар

Нийслэлийн Цагдаагийн газар

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэсүүд

Дүүргийн Боловсролын хэлтсүүд

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг

“Амин жаалууд” эцэг эхийн холбоо ТББ

 

Хаана: “Соёлын төв өргөө”-ний их танхим

Хэзээ:  Үйл ажиллагааны нээлт 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 10:00 цагт

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

SHARE