Беллерин абортын эсрэг хуулийн талаар ам нээв

АНУ-ын Алабама мужийн сенатын танхим аборт хийхийг хатуу хориглосон хуулийг баталсан. Тус хуулийн дагуу аборт хийлгэсэн эмэгтэйчүүдийг хэрэгт татахгүй, харин аборт хийсэн эмчийг 10 хүртэлх жил хорих юмуу 99 жилийн хугацаатайгаар эмчээр ажиллах эрхийг нь хасах юм.

Тэгвэл энэ сэдвээр Английн “Арсенал”-ын испани хамгаалагч Эктор Беллерин ам нээж, олон нийтэд ханджээ.

“Аборт хийхийг хориглосон хуулийн талаар хөлбөмбөгийн хүрээнийхнээс хэн нэг нь ямар нэгэн зүйлийг хэлэхийг би харахыг хүсч байна. Хүмүүс их айдастай байх шиг. Энэ бол ганц эмэгтэйчүүдийн асуудал биш, хүн бүрийн асуудал шүү дээ.

Бид тэгш эрхийн төлөө тэмцэж байна л гэдэг. Гэтэл аборт хийхийг хориглоно гэдэг нь эрчүүдийн нуугдаж дуугүй өнгөрөх ёсгүй тэр асуудал мөн” хэмээн Беллерин өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE