Аборт хийсэн эмчид 10 жилийн ял оноох хууль баталжээ

АНУ-ын Алабама мужийн сенатын танхим аборт хийхийг эрс хориглосон хууль баталлаа. Нийт 25 сенатч тус хуулийг дэмжиж, зургаа нь татгалзжээ. Одоо тус мужийн амбан захирагч Кей Айви хуулийг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурвал АНУ-ын түүхэн дэх энэ хүрээний хамгийн хатуу хууль болох юм.

Ийм хууль батлагдснаар хүчиндүүлж жирэмсэн болсон эмэгтэйчүүд ч аборт хийлгэх боломжгүй болж буйг татгалзсан санал өгсөн сенатчид дурьдсан байна.

Харин хуулийг санаачлагч Терри Коллинз “Энэ хууль бол эхийн хэвлий дэх ураг хүн гэдгийг тунхаглаж буй явдал” хэмээн мэдэгджээ.

Хуулийн дагуу аборт хийлгэсэн эмэгтэйг хэрэгт татахгүй, харин аборт хийсэн эмчийг 10 хүртэлх жил шоронд хорих юмуу эсвэл 99 жил хүртэлх хугацаагаар эмчийн ажил хийх эрхийг нь хасах юм байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE