“Волга” дээр хөл нь гарсан цогцос ачиж явсныг хууль зөрчөөгүй гэж үзжээ

ОХУ-ын Воронеж хотын төв гудамжаар давхих “Волга” дээр хүний хөл нь гарсан цогцос ачиж яваа тухай мэдээ олон нийтийн сүлжээгээр тархаж, дараа нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар шуугиж эхэлжээ.

Машин дотор жолоочоос гадна хэд хэдэн хүн сууж явсан гэнэ. Харин цогцсыг машины дээр юмаар ороож ачсан бөгөөд хөл нь гарсан байжээ. Ийм дуулиан дэгдсний дараагаар орон нутгийн Цагдаагийн газраас болсон явдлын талаар тайлбар хийсэн байна.

Цагдаагийн тайлбарласнаар бол ердийн үхлээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн 32 настай эрийг гэр бүлийнхэн нь Воронеж дахь шүүх эмнэлгийн морг руу явч явсан нь тэр гэнэ. Гэхдээ тусгай зөөврийн машинд төлөх мөнгө байгаагүй тул ингэж авч очсон ажээ.

Ердийн үхлээр нас барсан хүнийг гэр бүлийнхэн нь моргт өөрсдөө аваачих ёстой байдаг бөгөөд энэ нь хууль зөрчсөн явдал биш гэж Цагдаагийн газраас тайлбарлажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE