Аав ээжийгээ хайж 14 давхрын балконы хашлага дээр гарсан хүүг аварчээ /бичлэг/

 

Хятадын Жиансү мужийн Суцянь хотын нэгэн орон сууцны 14 давхрын балконы хашлага дээр бяцхан хүү гарсныг доод айлынх нь эр анзаарчээ. Хүүг аварч тэвэрч авахыг хэд хэдэн удаа оролдсон ч болохгүй байсан тул аль болох тайвшруулж, өөр зүйл ярих зуур цагдаа нарыг дуудсан ажээ. Хүүтэй ярилцаж байх зуур цагдаа нар гэрийнх нь хаалгыг эвдэн орж, хүүг аварсан байна.

Хүү яагаад балконы цаад хашлага дээр гарснаа тайлбарлахдаа “Аав ээж хоёр гэнэт алга болчихсон байсан. Тэгээд би хайж тийшээ гарсан юм” хэмээн ярьсан гэнэ.

news1.mn Р.Гэгээ

SHARE