БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭД ЯПОН УЛСАД ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

 

Баян-Өлгий аймгийн удирдлагууд “Эрхэм Уянга” ХХК-ны төлөөллүүдийг хүлээн авч уулзан, манай аймгийн ард иргэдийг Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах талаар санал солилцов.

Тус компани нь 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж Англи хэл болон Япон хэлний боловсролыг олгож Япон улсын хувийн болон их дээд сургуулийн хэлний бэлтгэлд оюутан залуучуудыг сургах, мөн Япон улсад дадлагажиж техник технологийн дэвшилт, ажлын ур чадвар, ёс зүйн арга барил зэргийг сурч боловсорч ирэхэд нь гүүр болж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай гэрээ байгуулсны дагуу хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, оёдол, барилга, мужаан, арматурчин зэрэг мэргэжлүүдээр зургаан сарын хугацаанд дадлагажих сургалтад хамруулж ажиллах сонирхолтой иргэдийг Япон улсад гаргаж байна.

Анхан шатны хэлний бэлтгэлд хамрагдсан иргэд H 5 гэсэн үнэлгээ авсан тохиолдолд зургаан сар хүлээлгүйгээр Японы талын тавьсан шаардлагыг хангаж байвал хугацаанаасаа нь өмнө явах боломжтой юм байна.

Ажил хийх сонирхолтой хүмүүс дараах шаардлагыг хангасан байх ёстой.

Үүнд:

– Япон хэлний анхан шатны бэлтгэлд хамрагдаж Н 5 гэсэн үнэлгээ авсан байх

– Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх

– Харилцааны соёл

– Мэргэжлийн ур чадвар /тухайн ажлыг хийж чадах эсэх/

Эхний ээлжинд Дадлагажих сургалт, хэлний бэлтгэл замын буюу онгоцны тийзийн зардал, очиж байрлах байрны түрээс цахилгаан, хоолны зардал болох нийт таван /5.0/ сая төгрөг шаардлагатай. Харин Япон улсад ажиллахдаа авах сарын  цалин нь 4.0 -4.5 сая төгрөг байх ба ажиллах хугацаандаа Монгол улсад хууль ёсоороо нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөнө.

Хэрэв Япон улсад ажиллах сонирхолтой дээрх шаардлагуудыг хангасан иргэн байвал 88771013 утсаар, эсвэл erkhrmuyanga1@gmail.com гэсэн цахим хаягаар холбогдож зөвлөгөө авах боломжтой.

Эх сурвалж: bayan-olgii.gov.mn

SHARE