“Оюу толгой”-н гэрээтэй холбогдох хэрэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хариуцагчаар татжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд холбогдох шүүх хурал өнөөдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. Дэлхийн Монгол ногоон нэгдэл ТББ-аас Оюу толгойн гэрээний асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг татах хүсэлт гаргасан байна.

Тодруулбал, Засгийн газрын Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулагчтай гэрээнд гарын үсэг зурахтай холбоотой дөрвөн ширхэг актын биелэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

Шүүх хурал өнөөдөр 14:00 цагаас болно.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ 

SHARE