Лампард Азарыг явуулахыг уриалав

Хэдэн долоо хоногийн өмнө шийдвэрээ гаргаж, түүнийгээ “Челси”-гийн удирдлагад дуулгасан гэдгээ Эден Азар саяхан мэдэгдсэн. Хэдийгээр яг ямар шийдвэр гаргаснаа дурьдаагүй ч түүнийг өөр баг руу, тухайлбал Испанийн “Реал Мадрид” руу явах магадлалтай өндөртэйг хөлбөмбөгийн хорхойтнууд бүгд гадарлах болсон. Тэгвэл энэ цаг үед “Челси”-гийн домгуудын нэг, эдүгээ “Дерби Каунти”-гийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буй Фрэнк Лампард бельги хагас хамгаалагчийг хүссэн газар руу нь явуулахыг уриалжээ.

“Сүүлийн долоон жилийн хугацаанд “Челси”-д тоглохдоо Эден Азар клубын түүхэн дэх хамгийн агуу хөлбөмбөгчдийн тоонд багтахаар зүйлийг хийсэн гэж би боддог. Үүнд эргэлзэх ч хэрэггүй.

Премьер лигийн хувьд ч, “Челси”-гийн хувьд ч түүнийг алдах харамсалтай. Гэхдээ хүнд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл гэж байдгийг бид ойлгож, хүндлэх учиртай.

Түүний яг явах гэж байгаа эсэхийг би тодорхой мэдэхгүй л дээ. Гэхдээ явах л бололтой. Хэрвээ хоёр клуб тохиролцож чадвал Азар явахыг хүсэх нь маргаангүй биз. Би Эденийг мэднэ ээ. Тэр надад таалагддаг, сайн залуу. Би бол түүнийг хүссэн газар руу нь явуулчихна” хэмээн Лампард өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE