Дөрвөн настай хүү хүн-аалзын хувцас өмсөж, найман давхраас үсрээд амьд үлджээ

Гүржийн нийслэл Тбилисийн нэгэн орон сууцны найман давхраас дөрвөн настай хүү үсрээд амьд үлджээ.

Хэвлэлүүдийн мэдээлснээр бол тавдугаар сарын 8-нд энэ явдал болсон байна. Хүү эмээтэйгээ хамт гэртээ байжээ. Эмээгээ өөр өрөөнд орсон хойгуур хүү хүн-аалзын хувцас өмсөөд, хайртай баатраа дуурайн доош үсэрчээ.

Хүү олон тооны гэмтэл шарх авсан ч амь насанд нь халгүй гэж эмч нар мэдэгдсэн байна. Мөн хүү өөрөө доош үсэрснээ эмч нарт хэлсэн гэнэ.

Цагдаа нарын урьдчилан таамагласнаар орон сууцны доор тарьсан усан үзмийн мод хүүгийн уналтын хурд хүчийг сааруулж, амийг нь аварсан бололтой.

news1.mn Р.Гэгээ

SHARE