Трамп Нацу башёгийн түрүү бөхөд тусгай цом бэлэглэнэ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мэргэжлийн сумогийн Нацу башёгийн түрүү бөхөд тусгайлан бэлдсэн цом гардуулахаар болсноо зарлалаа.

Энэ сарын 26-нд болох сумогийн Нацу башёгийн 15 дахь өдрийн сүүлчийн гурван барилдааныг Дональд Трамп сумогийн ордонд үзэх ажээ. Үүнийхээ дараагаар цомоо гардуулах юм байна.

“Би үргэлж сумог шимтэн харсаар ирсэн. Энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд сумо үзнэ. Үүнд зориулан АНУ-д тусгайлан цом бүтээлгэсэн. Тэр цомоо тэмцээний ялагчид гардуулах болно” хэмээн Трамп өгүүлсэн байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE